Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт:Улаанбаатар хот болон Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Төв, Ховд, Завхан аймгийн нутгаар  бороо орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас, зүүн болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар Үүлшинэ, бороо орно, салхи 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсч 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун аймгуудын баруун хэсэг, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд говь талын нутгаар, 28, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна.

2.Объектын гал түймэр:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны “Улаан хуаран”-гийн 15 дугаар гудамжийн 66 тоотод иргэн Ц байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.24-ний өдрийн 11:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр; 

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтай” констракшны дэргэд 3х4 метрийн хэмжээтэй сурталчилгааны самбар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.24-ний өдрийн 16:29 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны “Яргайт”-ын 21 дүгээр гудамжийн 337 тоотод иргэн Б 6 ханатай гэр, байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.24-ний өдрийн 17:15 цагт  хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал  унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны “Толгойт”-ын 40 дүгээр гудамжийн 580 тоотод иргэн О байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.24-ний өдрийн 18:30 цагт  тус тус хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

3.Тээврийн хэрэгслийн осол:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Улиастай руу эргэдэг авто замын уулзварт 30-36 УБӨ улсын дугаартай, 13-70 УНЦ улсын дугаартай суудлын автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.09.24-ний өдрийн 14:09 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч,2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж төмөр эд ангид хавчуулагдсан иргэн А /20 настай, эрэгтэй/, Ү /20 настай, эмэгтэй/, Ц /19 настай, эмэгтэй/, Б /19 настай, эрэгтэй/ нарыг гаргаж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.

4.Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой осол:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Шинэ-Яармаг” хорооллын барилгын талбайд хуучин сум байгаа тухай дуудлагыг 2016.09.24-ний өдрийн 14:25 цагт хүлээн авч Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тэсэрч дэлбэрэх бодис хайгуул устгалын бүлгийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж сургалтын зориулалтын онгоцны бөмбөг байсныг авч явсан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top