Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Хэнтий, Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн нутгаар  бороо болон хур тунадас орсон.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газраар, зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, зүүн аймгуудын өмнөд болон говийн аймгуудын зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос 6-11 м/с, говь, зүүн аймгуудын зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, Говийн бүс нутгийн өмнөд хэсэг 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүл багасна. Бороо орохгүй. Салхи хойноос  5-10 м/с. Өдөртөө сэрүүсч 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгаар, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын зарим газраар, 30-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын хойд хэсгээр  хур тунадас орно. Салхи  28, 29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 30-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн,  өдөртөө 9-14 градус дулаан байна.

2. Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Цоржин” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.09.25-ны өдрийн 12:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 албан хаагч, 2 автомашин, орон нутгийн 31 иргэн, 3 автомашин, нийт 55 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.09.26-ны өдрийн 00:48 цагт цурманд оруулж 06:20 цагт бүрэн унтрааж хадлангийн бригадад хүлээлгэн өгсөн.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Усан толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.09.25-ны өдрийн 17:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 40 иргэн, 3 автомашин, нийт 52 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.09.25-ны өдрийн 21:30 цагт цурманд 2016.09.26-ны өдрийн 04:15 цагт бүрэн унтрааж сумын багийн Засаг дарга н.Оюунд хүлээлгэн өгсөн.

3. Объектын гал түймэр:

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Давааны-Ар багийн Алтангадас гэдэг газар /сумын төвөөс 18 км/ зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.25-ны өдрийн 12:53 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 46 дугаар ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

4.Тээврийн хэрэгслийн осол:

Булган аймгийн Булган сумын “Арваннаймтын дөрөлж” гэдэг газар даваа уруудад Ланд 80 жийп загварын автомашин онхолдсон байна гэсэн дуудлагыг 2016.09.25 -ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж С /17 настай, эрэгтэй/ хөнгөн гэмтсэн байсныг Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжийн төвд хүргэж, хэргийн газрыг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top