“Мэргэн буудагч-2016” тэмцээнд амжилттай оролцлоо

content_2015100103-1.jpg

Батлан хамгаалахын их сургуулийн 95 жилийн ойг тохиолдуулан Цэргийн нэгдсэн сургууль, Хуурай замын цэргийн тэнхимийн үйл ажиллагааг олон  нийтэд сурталчлах, бие бүрэлдэхүүний мэргэн буудах ур чадварыг нэмэгдүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, ахмад багш С.Цэрэнсодном агсны ажил, амьдралыг залуу хойч үеийнхэнд таниулан алдаршуулах зорилгоор зохион байгуулсан “Мэргэн буудагч-2016” тэмцээн болж өндөрлөлөө.

14358709_10207630686912999_7319952661854185216_n

Тэмцээнд зэвсэгт хүчний анги байгууллагууд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын 34 багийн 200 гаруй тамирчид хурд хүчээ сорьсон байна.

Баг тамирчид гар буу /ПМ/, автомат /АКМ/, мэргэн буудагчийн винтов /СВД/-ын төрлөөс гадна гранат шидэлт, олс таталт, туухай өргөлтөөр өрсөлдсөн аж.

Онцгой байдлын ерөнхий газраас тэргүүн дэд дарга, онцгой байдлын хурандаа П.Баттогтох, Нийслэлийн Онцгой байдлын газраас хурандаа Д.Чинзориг нараар ахлуулсан нийт 12 тамирчин оролцон ур чадвараа сорьж амжилттай оролцсон байна.

14457461_10207630692233132_3317643302075651195_n

“Мэргэн буудагч” тэмцээн 10 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын баг тамирчид энэ жил анх удаагаа оролцож мэргэн буудагчдын чансаагаар эхний 10-т багтжээ.

scroll to top