Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Дорнод, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар  бороо болон хур тунадас орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, баруун аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар  багавтар үүлтэй  хур тунадас орохгүй.  Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар хойноос 5-10 м/с. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал, Халхголын сав нутгаар 5-10 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус,  бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас  орохгүй, салхи 4-9 м/с. Өдөртөө  9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар 30-н, 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Уулзвар багийн “Морин толгой” гэдэг газар иргэн Б /25 настай, эрэгтэй/, 2016.09.25-ны өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.09.26-ны өдрийн 09:25 цагт /15:08 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  5 албан хаагч,  1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.09.26-ны өдрийн 15:20 цагт  Уулзвар багийн “Боонын гол” гэдэг газраас эсэн мэнд олсон.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хорооны “Гандан” уулын задгайд иргэн Э-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.26-ны өдрийн 20:23 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.   

4.Тээврийн хэрэгслийн осол:

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Зүрх” уулын хажууд авто замын зорчих хэсэгт 62-50 УНХ улсын дугаартай суудлын автомашин онхолдож 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.09.26-ны өдрийн 22:22 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /21 настай, эрэгтэй/ хавчуулагдсан байсныг гаргаж ГССҮТ-д хүргэж өгсөн. 

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Дэлгэр-Эмт багийн “Төгсөн хонхор” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 10 км/-т Дундговь аймаг-Улаанбаатар хот чиглэлд зорчиж явсан 15-81 УНГ улсын дугаартай суудлын автомашин замын хажуу руу унасан жолооч нь байхгүй байгаа тухай дуудлагыг 2016.09.26-ны өдрийн 09:20 цагт тус тус хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй, Цагдаагийн газрын 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж замын хажуу руу унасан  автомашиныг татаж босгон аймгийн төвд хүргэж ирсэн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top