Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-уул, Завхан аймгийн зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, говийн аймгуудын нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотодхур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с 9-11 градус дулаан байна.

Төлөв байдал: 2-нд  нутгийн хойд хэсгээр, 3-5-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 3-наас хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна.

2. Объектын гал түймэр: 

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Рашаант”-ын 24 дүгээр гудамжийн 3 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.30-ны өдрийн 08:04 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг галд Ү /9 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлж өгсөн.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Сонсголон”-ын 22 дугаар гудамжийн 750/Д тоотод иргэн Д-н “Huindai Matiz” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.30-ны өдрийн 10:48 цагт хүлээн авч хэлтсийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний 2 дугаар гудамжийн 22 тоотод иргэн Л-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 93010514 дугаарын утсаар 14:40 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Яргайт”-ын богино зусланд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.30-ны өдрийн 00:05 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Улаан толгой 3 дугаар багийн 3 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.09.30-ны өдрийн 18:38 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр  ажиллаж тус тус унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top