Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Дархан аймагт цас орсон, Дорнод аймгийн зарим газраар түр зуурын бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс бусад нутгаар баруунаас5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар 1-6 градус Алтайн өвөр говь болон Говийн аймгуудын өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 7-12 м/с. 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд зарим газраар хур тунадас, цас орж, салхи 3, 4-нд ихэнх нутгаар, 5, 6-нд говь талын нутгаар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

 

 2. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 4 дүгээр хэсгийн 131 тотод оршин суугч иргэн Б /66 настай, эрэгтэй/ 2016.10.01-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.02-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж тус багийн “Намаг” гэдэг газраас 2016.10.02-ны өдрийн 17:00 цагт цогцсыг олж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Бүргэтий багийн “Хамрын- Ам” гэдэг газар А /32 настай, эрэгтэй/ 2016.09.23-ны өдөр самар түүж байсан отгоосоо сумын төв орж хүнсээ авч ирнэ гэж яваад сураггүй болсон дуудлагыг 2016.10.02-ны өдрийн 11:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч,1 автомашинтай, орон нутгийн 22 иргэн, 3 автомашин, 4 мотоциклтэйгээр эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Ой хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Асгат сумын Дөхөм багийн “Эрээнцав”-гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 45 км/-т хээрийн түймэр гарсан дуудлагыг 2013.10.02-ны өдрийн 17:20 цагт хүлээн авч тус багийн Засаг дарга Т.Ядамжаваар  ахлуулсан 6 иргэн, 1 автомашинтай ажиллаж 2016.10.02-ны 23:10 цагт бүрэн унтраасан.

Объектын гал түймэр: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Арцат”-ын 18 дугаар гудамжийн 256 тоотод иргэн Б, М нарын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.02-ны өдрийн 22:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн “Цагаан даваа”-ны хатуу хучилттай автозамын зорчих хэсэгт  Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотруу явж байсан “Жигд-Эргэлт” ХХК-ийн 84-46 УНҮ улсын дугаартай том оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 01:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгэээр  тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top