Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр, Өвөрхангай, Өмнөговь, Хэнтий, Орхон аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг,Төвийн  аймгуудын зарим газар,  говийн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с, говь талын нутгаар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос 6-11 м/с. 2-4 градус дулаан байна

Төлөв байдал: : 8-нд зүүн аймгуудын хойд, баруун аймгуудын баруун хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр,10-нд  зүүн аймгуудын зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 9-нд зарим газраар,10,11-нд Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай, ар гэрээс 15 хүн, 3 автомашин, 2 морьтой, нийт 23 хүн, 5 автомашин 2 морьтой эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.06-ны өдрийн байдлаар Их төхөм гэдэг газар хүртэл 10 км-т завиар урсаж, тогтмол устай газарт 4 удаа гүний шумбалт хийж эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан.

Ус, цас, шаварт саатсан: Баян-өлгий аймгийн Толбо сумын нутаг Хонгор өлөн багийн “Хашаатын хөтлийн Хонгор өлөн” гэдэг газар /Ховд аймгаас баруун хойд зүгт 150 км-т/ Хөрс ХХК-ны бензин ачсан Норд-бенз  улсын дугаартай автомашин Холбоо нуурын шаварт суусан дуудлагыг 2016.10.06-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 9 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Баянхонгор аймгийн Эрдэнэ-Цогт сумын “Ямаат” 2-р багийн нутагт байрлах “Өвгөн жаргалант” гэх газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/ 2016.10.07-ний өдрийн 04:23:24 цагт /Ө-46052/00//, У-101021/00/// 3.9 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн.

4.Объектын гал түймэр:

Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн Нарийн харгайт гэдэг газар  иргэн Б бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.06-ны өдрийн 16:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашин,  Хилийн цэргийн Байтагийн 4 дүгээр застабын 7 албан хаагч, орон нутгаас 2 хүн нийт 15 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр;     

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол “Магнай трейд” ШТС/17-ын дэргэд өвс ачсан  автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.06-ний өдрийн  17:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашин, Нэмэлт дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашин, нийт 14 албан хаагч, 4 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Яргайтын 10 дугаар гудамжны 164 тоотод жорлон шатаж байна гэсэн дуудлагаар 2016.10.06-ний өдрийн 21:27 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 12 дугаар байрны дэргэд машин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.06-ний 20:16 цагт тус тус хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Ахуйн осол:Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Монелын 17 дугаар гудамжны 363 тоотод жорлонд хүн унасан байна гэсэн дуудлагыг 2016.10.06 08:44 цагт хүлээн авч. Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Ж /22 настай, эрэгтэй/ жорлонд унасан байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж гаргасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top