Багануур дүүргийн “Өсвөрийн аврагчид” тэргүүллээ

DSC_0836.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран “Өсвөрийн аврагч 2016” тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.

“Мэдлэгээ бусдадаа түгээцгээе” уриатай зохиогдож буй тэмцээнд нийслэлийн 9 сургуулийн ахлах ангийн сурагчид оролцлоо.

DSC_0786

“Өсвөрийн аврагч” тэмцээнийг хоёр үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхний шатны тэмцээнд дүүргээсээ шалгарсан 9 баг ийнхүү ур чадвараа сорин өрсөлдлөө.

9X1A9866

Тэмцээн: асуулт хариулт, нэрвэгдэгсдийг аврах ажиллагаа, эмнэлгийн анхны тусламж, хүч тамирын дасгал сургуулилтаар аврагчийн бэлтгэл хангах, 100 метрийн буухиа гүйлт  төрлүүдээр явагдлаа.

DSC_0813 DSC_0823

Энэхүү тэмцээний гол зорилго бол сурагчид, өсвөр үеийнхний гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй аюулаас өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад туслах мэдлэгийг дээшлүүлэх, аюул, ослын үед бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

DSC_0839

“Өсвөрийн аврагчид 2016” тэмцээний  1-р байранд: Багануур дүүргийн Ерөнхий боловсролын цогцолбор сургууль

2-р байр: Хан-уул дүүргийн Ерөнхий боловсролын 34-р сургууль

3-р байр : Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 119-р сургууль

DSCF0468-1024x768 DSCF0459-1024x768

DSCF0449-1024x768 DSCF0455-1024x768

scroll to top