Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус, Алтайн өвөр говиор 17-22 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 9-11 градус дулаан байна .

Төлөв байдал: 14-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, цас орж цасан шуурга шуурна. Салхи 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд ихэнх нутгаар 14-16 м/с, зарим үед 18-20 м/с, 16-нд зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна. 15-нд ихэнх нутгаар хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх:  Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар Тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /14 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрээс 15 хүн, 3 автомашин, 2 морьтой, нийт 23 хүн, 5 автомашин 2 морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 2016.10.11-ний өдрийн 16:35 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж түр зогсоосон.

3. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Цагаан бургас” гэдэг газар малчин Д-н 1 үхэр 2016.10.05-ны өдөр халварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсоныг дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.10.10-ны өдрийн хариугаар “Боом” өвчин болох нь тогтоогдсон.

Объектын гал түймэр: Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Замын цагдаагийн шалган нэвтрүүлэх товчооны дэргэд иргэн О-н эзэмшлийн 65-84 ДГО улсын дугаартай ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.11-ний өдрийн 13:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 80 дугаар ангийн 6 албан хаагч;

Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “Баруун жанжиний” 22 дугаар гудамжийн 455 тоотод иргэн Д-н байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.11-ний өдрийн 13:15 цагт  хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 6 албан хаагч;

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг Петровис ШТС-ын дэргэд иргэн Д-н эзэмшлийн 57-01 ЗАА улсын дугаартай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.11-ний өдрийн 08:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 43 дугаар ангийн 4 албан хаагч;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн чулуу” ХХК-ийн хашаанд иргэн Ш-н амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.11-ний өдрийн 23:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

       

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top