Буянт-Ухаа цогцолбор сургуулийн сурагчдад усны ослын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт явууллаа

DSC_2438.jpg

Далай, усан замын тээврийн салбарын үйл ажиллагааг сурталчлах, гол, мөрөн, нуурын усанд болзошгүй осол эндэгдэл, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг сурталчлан таниулах өдөрлөгийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн сурагчдад болзошгүй усны ослын эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар сургалт явууллаа.

DSC_2447

Сургалтын эхэнд Монгол Улсын Далайн захиргаанаас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, усан замын тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд аюулгүй байдлаа хангаж аврах хантаазыг хэрхэн өмсөж ашиглах талаар сурагчдад үзүүлсэн юм.

DSC_2421 DSC_2425Мөн Аврах тусгай ангийн албан хаагчид болзошгүй усны ослын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах, усанд осолдсон хүнд анхны тусламж хэрхэн үзүүлэх талаар үзүүлэх сургалт явуулж, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны багаж хэрэгслийг дэлгэн үзүүлсэн нь сурагчдад илүү сонирхолтой байлаа.

DSC_2434

Тус сургуулийн сурагчдын дунд зарласан “Би завиар аялахдаа” сэдэвт гар зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдийг дүгнэж, 1, 2, 3 дугаар байр эзэлсэн сурагчдыг шагнаж урамшууллаа.

DSC_2431

scroll to top