Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Завхан аймагт хур тунадас орсон, Ховд аймагт шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, Төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.

Улаанбаатар хотод үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи 6-11 м/с, зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурна, 5-7 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын хойд, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. Хугацааны эцсээр өдөртөө дулаарна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /16 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 2016.10.11-ний өдрийн 16:35 цагт түр зогсоосон. Осолдогчийн ар гэрийнхэн дахин хүсэлт гаргасны дагуу 2016.10.13-ны өдрийн 11:30 цагт Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр; 2016.10.14-ний өдөр Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 завь, 1 автомашинтай, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газраас, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэр хүртэл Орхон голын усаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.   

3. Аюулт үзэгдлийн талаар:

Ой хээрийн түймэр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Түнхэл багийн “Тайжийн нуруу” гэдэг газар / сумын төвөөс урд зүгт 80 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 14:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 20  иргэн, 1 автомашинтай ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянтэрэм багийн “Яншуй нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 14:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 100 иргэн, 15 автомашинтай ажиллаж 2016.10.14-ний өдрийн 18:10 цагт;

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Охиндий” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 16 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 16:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 11 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 14 иргэн, 4 автомашинтай нийт 25 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.14-ний өдрийн 17:50 цагт;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутагт /сумын төвөөс зүүн зүгт 16 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 15:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, төмөр замын гал унтраах ангийн 10 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 20 иргэн, 4 автомашинтай, нийт 42 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.14-ний өдрийн 17:20 цагт;

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Давааны-Ам багийн “Овоо-Өндөр” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 19:31 цагт хүлээн авч Орон нутгийн 100 иргэн, 27 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.14-ний өдрийн 20:30 цагт тус тус унтраасан.

 4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 57 дугаар уколонд иргэн Г-н эзэмшлийн бичил уурхайд гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 11:20 цагт хүлээн авч Уул уурхайн аврах ангийн 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж уурхайд галын хаалт хийж аюулгүй болгосон.   

Налайх дүүргийн 4 дүгээр хорооны “Нисэх”-ийн 3  дугаар гудамжийн 13 тоотод  иргэн Г-н хашаанд  хураасан өвс шатаж байна гэсэн дуудлагыг  2016.10.14-ний өдрийн 17:48 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 33 дугаар гудамжийн 1-52 тоотоод иргэн Б-н 8 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 22:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах аврах 34 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /28 настай, эмэгтэй/, О /4 настай, эмэгтэй/, А /3 настай, эрэгтэй/, А /2 настай, эрэгтэй/ нар угаартсан байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Тээлийн бургас” гэдэг газар иргэн Д-н малын хашаа, 2 амбаар, 2 мотоцикл, 8 машин өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 12:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр багийн  нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төв дэлгүүрийн хашаанд жорлон шатаж байна гэсэн дуудлгыг 2016.10.14-ний өдрийн 13:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 50 дугаар ангийн  4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн “Сүүж” гэдэг газар иргэн Б-н 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 16:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

5. Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Содмонгол” ХХК-ийн шатахуун түгээх станцын хажууд хатуу хучилттай авто замын зорчих хэсэгт 67-63 УБР улсын дугаартай суудлын автомашин, 22-55 УНӨ улсын дугаартай суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид 2 хүн хавчуулагдаж нас барсан тухай дудлагыг 2016.10.14-ний өдрийн 19:20 цагт  хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж осолд орж гэмтсэн иргэн Э /40 настай, эрэгтэй/, А /29 настай, эрэгтэй/, Н /27 настай, эмэгтэй/ нарыг Эрдэнэ сумын хүн эмнэлэгт, авто машины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан иргэн Г /45 настай, эрэгтэй/, Б /39 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж Замын-Үүд сумын Цагдаагийн тасгийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.

Ахуйн осол: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны  11 дүгээр байрны 5 давхараас хүн үсэрч амиа хорлох гээд байгаа тухай дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 01:12 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж иргэн А /32 настай, эрэгтэй/-ийг өндрөөс буулгаж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top