Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Орхон, Өвөрхангай, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. зүүн аймгуудын  нутгийн  хойд хэсгээр цас  орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун  хойноос эргэж 7-12 м/с, Алтайн салбар уулс, АрцБогдын өвөр хоолойгоор 14 -16 м/с хүрч шороон  шуурга шуурна. Хүйтэрч  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Увс нуур болон Их нууруудын хотгороор 4-9 градус,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун  хойноос 6-11 м/с.  Хүйтэрч 1-3 градус дулаан байна

Төлөв байдал: 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд төв болон зүүн аймгуудын хойд, 19-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

2. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Уснаас эрэн хайх: Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “Ханхар тээл”-ийн гарам гэдэг газар иргэн О /16 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.03-ны өдрийн 12:41 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2016.10.15-ны өдрийн 07:40 цагт Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Бургалтайн 2-р баг “Цагаан тохой” гэдэг газраас Орхон голын “Буйдаа” гэдэг газар хүртэл 30 км; Орхон аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 завь, 1 техник хэрэгсэлтэйгээр, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “Ханхар тээлийн гарам” гэдэг газраас Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын Хангал өртөө гэдэг газар хүртэл 52 км Орхон голын усаар завь ашиглан эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулан ажиллаж байна.

Сураггүй болсон: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 18 дугаар хороонд оршин суугч иргэн Т Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу явж байгаад Баянгол сум Гонир 3-р баг Нарийн хөндий гэдэг газар   /Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумаас ойролцоогоор 30 км яваад /  алга болсон гэсэн дуудлагыг 2016.10.15-ны 20:55 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн 7 албан хаагч тус сумын цагдаагийн хэсгийн дарга хошууч Г, байцаагч ахмад М нар 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.

Ус, цас, шаварт саатсан: Дорноговь  аймаг Айраг  сум 2 дугаар багийн сумаасаа зүүн  урагш 25 км зайд  Зүлэгт гэдэг газарт  STANA маркийн улсын дугаартай автомашин /5 хүнтэй/, PROBOХ  маркийн улсын дугаартай  автомашин /5 хүнтэй/ шаварт суусан гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах , аврах  23 дугаар ангийн 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2016.10.15-ны өдрийн 08:50 цагт татаж гаргасан.

3.Ой хээрийн түймэр:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Түнхэл 5 дугаар  багийн “Тайжийн нуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 80 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 2016.10.14-ний өдрийн 14:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 20  иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Цас их орж уугилттай байна.

Дорнод аймгийн Баяндун сумын “Халиун” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 60 км/ хүлэр уугьж байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 12:41 цагт хүлээн авч тус сумын Тамгын газрын дарга Х ахлуулсан 10 хүнтэй бүлэг, 1 техник хэрэгсэлтэйгээр, Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийн 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр, нэмэлтээр тус сумын хэсгийн төлөөлөгч М  ахлуулсан 10 хүний бүрэлдэхүүнтэй 3 дугаар ээлж ажиллаж 2016.10.15-ны өдрийн 22:00 цагт бүрэн унтраасан.

 4. Объектын гал түймэр:

Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Орхон” 8 дугаар багийн нутаг сумын төвөөс баруун зүгт 17 км зайтай орших ”Улаан хад” гэдэг газар нутаглах малчин  О малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 07:55 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 45 дугаар ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Дорноговь аймгийн Сайншанд сум 4 дүгээр багт авто тээврийн үйл ажиллагаа явуулдаг “Идэртранс” ХХК-ны хашаанд машин шатаж байна гэсэн  дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 12:04 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  33 дугаар ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4-р багийн  Малчдын 1-4 тоотод иргэн Г хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг  2016.10.15-ны өдрийн 11:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 11 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Увс аймгийн Тариалан сумын Хөхөө багийн 8 дугаар  гудамжны  17, 18, 19 тоотод оршин суугч иргэн С, Ц, Н нарын хашаа, 8х10 хэмжээтэй 3 айлын малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 05:59 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр

Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс урд зүгт 40 км зайд орших Сарын гол гэдэг газар нутаглах малчин Э малын саравч шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 14:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 9 алба хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр;

Булган аймгийн Булган сум 1 дүгээр баг шинэ хороо Задгайгийн 1-1 тоотод амьдардаг иргэн Н өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 15:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20-р ангийн 6 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо Дивизийн задгайд иргэн Б 4х7 метрийн хэмжээтэй бууц, өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 15:58 цагт хүлээн авч тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас хойшоо 18 км-ын зайд 9 дүгээр баг Бор хөндий гэдэг газарт малын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн  15:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 5 алба хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд 1 дүгээр баг Л-36 дугаар байрны 06 тоотод утаа гарч байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 22:31 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б /34 настай эрэгтэй/ угаартсан байсныг аварч Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Дархан-Уул аймаг Дархан сум 15-р баг Үйлдвэрийн район Бэрхийн өвөр гэх газар айлын өвөлжөөний хажууд хөрзөн бууц шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.15-ны өдрийн 21:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Зэвсэгт хүчний 0310 дугаар ангийн албан тушаалын байрны 1 дүгээр орцны шатны хонгилд хураасан мод шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2 том хүн Н /20 настай эмэгтэй/, Д /23 настай эмэгтэй/, 6 хүүхэд  Т /7 нас эр/, Т /3 нас эр/, О /1 ой 2 сар эр/, О /3 настай эр/, Ү /7 сар эр/, Х /2 сар эм/, амь насыг авран хамгаалж  НТТТөв 103-т хүлээлгэн өгсөн мөн  утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргасан.

Булган аймгийн Бугат сум 2-р баг Цагаан нуга гэдэг газар малчин Э өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 22:56 цагт хүлээн авч тус тус хүлээн авсан.Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 албан хаагч, УАЗ-469 маркийн 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 

5. Ахуйн осол:

Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 36 дугаар байрны 1 дүгээр орцны 6 давхраас хүн унаад 3 дугаар давхрын тагтны дээвэр дээр тогтон унасан гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 13:12 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн аврах шуурхай салбарын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй бүлэг 13:50 цагт хүрэлцэн очиход иргэн Э (53 настай, эрэгтэй) 3 дугаар давхрын тагтны дээвэр дээр нас барсан байдалтай байсныг цогцсыг буулгаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн ахлах дэслэгч А ахалсан бүрэлдэхүүнд;

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо,  Баянгол зочид буудлын дэргэд дулааны худагт хүний цогцос байна  гэсэн дуудлагыг 2016.10.15-ны өдрийн 22:19 цагт хүлээн авч  Нийслэлийн Аврах ангийн аврах шуурхай салбарын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр хүрэлцэн очиход нэр хаяг тодорхойгүй (40 орчим настай, эмэгтэй) дулааны худагт нас барсан байсныг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн дэслэгч С ахалсан бүрэлдэхүүнд тус тус хүлээлгэн өгсөн.

.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top