Өнгөрсөн шөнөөс эхлэн үргэлжлэн орсон цасны улмаас Дархан Уул аймгийн чиглэлд үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл үүсээд байна. Аймгийн Засаг даргын А/396 тоот захирамжаар Дархан Уул-Улаанбаатар, Дархан Уул Сэлэнгэ, Дархан Уул -Орхон чиглэлийн замд зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Замын нөхцөл байдалтай холбогдуулан Дархан Уул аймгийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн газраас хяналтын постыг ажиллуулж иргэдийн зоричх хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.
Маргааш орон нутгийн сонгууль явагдах тул зорчих хөдөлгөөнийг өглөөний 08:00 цаг хүртэл түр хязгаарлахаар болжээ.
Цас орж, шуурч байгаа бөгөөд тус аймагт шөнөдөө – 4 -9 хэм хүртэл хүйтэн байх тул замын дагууд мөстөх, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул нийт иргэд, зорчигч тээвэрчдийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.