Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Дархан, Орхон, Хэнтий, Хөвсгөл, Увс, Сэлэнгэ  нутгаар цас орсон. Бусад нутгаар тогтуун тайван хонолоо

Өнөөдөр: Нутгийн баруун хэсэгт үүлэрхэг. Баруун аймгуудын зарим газраар, төвийн аймгуудын баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун болон  зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс 6-11 м/с, зарим газраар 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, Цас орохгүй, Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 6-8 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд ихэнх нутгаар, 21-нд зарим газраар, 22-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи 20-нд зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгаар түр зуур 18-20 м/с,  21, 22-нд Алтайн уулс, Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 20, 23-нд нутгийн өмнөд хэсгээр дулаан байна.

2. Объектын гал түймэр:

НийслэлийнСонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 2 дугаар гудамжны 2 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 09:40 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 3 дугаар гудамжны 251 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 10:30 хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 58 дугаар гудамжны 721/Б тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 11:45 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжны 31 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны 12:14 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 22 дугаар гудамжны 818 тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 12:01 цагт; хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 1 дүгээр багт байрлах Гурилын үйлдвэрийн будаа хатаагч төхөөрөмж шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны 14:22 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10-р багийн Ялалтын 19-21 тоотод айлын пин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 17:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5-р баг Дулааны 21-19 тоот хаягт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 18:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32-р ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 4 дүгээр гудамжны 188 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 16:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн 23 дугаар гудамжны 3 тоотод амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 22:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 15 дугаар гудамжны 4 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 20:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр:

Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Даланзадгад сум руу явах замд НордБензмаркын 85-88 ӨМА  улсын дугаартай 90 тонн нүүрс ачсан цагаан өнгийн шланз хүрэн өнгийн чиргүүлтэй машин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.08.18-ны өдрийн 19:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 44-р ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр  тус тус ажиллаж унтраасан.

3. Техникийн холбогдолтой ослын талаар:

Дундговь аймгаас баруун урагш 27 километрт Дундговь аймгийн Луус сумын Буянт 3-р багийн Жаргалант хэмээх газарт HOWO маркын улсын дугаартай автомашины араас CR-V маркын улсын дугаартай автомашин мөргөж замын хажуу тал руу ойчиж 2 хүн нас барсан байна гэсэн дуудлагыг 2016.10.18-ны өдрийн 07:30 цагт  хүлээн авч. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан иргэн Э /31 настай эрэгтэй/, Б /29 настай эрэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид  шилжүүлэн өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top