Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Өнгөрсөн хоногт нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: : Баруун зүгийн нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 4-6 градус дулаан байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын баруун хэсгээр, 24-нд ихэнх нутгаар, 25-нд зүүн аймгуудын нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр хур тунадас, цас, 26-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд ихэнх нутгаар, 25-26-нд говь, талын нутгаар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.  24-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна

2.Объектын гал түймэр:

Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар  багийн “Усан тогтоолдог” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт  12 км-т/ иргэн А  хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.21-ний өдрийн 16:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр, нэмэлт дуудлагаар тус ангийн 2 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр;

Баянхонгор аймгийн Баянхонгор сум Угалз багийн 8 дугаар гудамжийн 28 тоотод  иргэн С амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.21-ны өдрийн 17:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр;

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Говь багийн 2 дугаар гудамжийн 2 тоотод иргэн С гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.21-ний өдрийн 21:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн 8 албан хаагч 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Е /2 нас 9 сартай, эмэгтэй/, Б /5 сартай, эмэгтэй/ нар өртөж нас барсныг Цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн.

Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул багийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод иргэн Х эсгий гэр, амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.10.21-ний өдрийн 22:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашин, нэмэлт дуудлагаар тус ангийн 2 албан хаагч, 1 автомашин, нийт 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус тус унтраасан.

3.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дэлгэрхаан багийн “Аргангатын даваан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 38 км-т/ иргэн Б  улсын дугаартай приүс-11 загварын автомашин онхолдсон дуудлагыг 2016.10.21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 4 албан хаагч 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж замын хажууруу орсон байсныг татан гаргасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top