Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Баянхонгор аймгийн зарим нутгаар бага зэргийн цас орсон бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Төвийн аймгуудын хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 13-18 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул голын саваар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 3-8 градус, говийн аймгуудын нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 3-нд нутгийн хойд хэсгээр, 4-5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи, 3-нд зарим газраар, 4-5-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Ерөө голын сав газраар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. Хугацааны эцсээр хүйтэрнэ.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Ховд аймгийн Зэрэг сумын Бургас багийн “Хөдөө нуур” гэдэг газар иргэн Д.Буянжаргалын гэрээс 2016.10.27-ны өдрийн 21:30 цагт иргэн Э /22 настай, эрэгтэй/ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.10.28-ны өдрийн 20:26 цагт /22:00 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 44 иргэн, 5 автомашинтай, нийт 64 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2016.10.29-ний өдөр тус сумын нутаг “Хөдөө нуур”-ын эргээс 200-300 метр зайнаас малгайг нь олсон бөгөөд 2016.10.31-ний өдөр нуураас 8 км-т 3 удаа самналт хийж, нууранд 25-30  цооног гаргаж усны камер тавьсан.

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хар-Усан тохой” гэдэг газар загасчилж явсан иргэн М /38 настай, эрэгтэй/ Орхон голын усанд осолдсон тухай дуудлагыг 2016.10.23-ны өдрийн 02:30 цагт /07:30 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтай ар гэрийн 4 хүн, 1 автомашин, нийт 17 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.10.31-ний өдрийн байдлаар осолдсон газраас Сэлэнгэ аймгийн Хушаат сумын бирваз хүртэл 3 бүлэгт хуваагдан усаар 80 км, голын эрэг дагуу явганаар 23 км газарт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

3. Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Дашваажил газын урд талд эзэн тодорхойгүй гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2016.11.01-ний өдрийн 02:46 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 9 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top