Дуудлага хүлээн авагчид мэргэжлийн ур чадвараа сорив

14877121_1804258359856638_1103923418_n.jpg

Онцгой байдлын албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын харъяа Гал түймэр унтраах, аврах ангиудын дуудлага хүлээн авагчдын   “Ажил мэргэжлийн аварга” шалгаруулах тэмцээнийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сайншанд хотод зохион байгууллаа.

DSC_2794Тэмцээнд Гал түймэр унтраах, аврах 17, 23, 33 дугаар ангийн нийт 9 дуудлага хүлээн авагч оролцож 1.5 км-ын зайд явган марш үйлдэж байршил тогтоогчид өгөгдсөн цэг илрүүлэх, богино долгионы ICOM-78 станцыг тохируулан холбоонд орох, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийг норматив хугацаанд өмсөх, Онцгой байдлын албаны дүрэм, холбогдох хууль эрх зүйн асуултаар асуумж бөглөх зэрэг төрлүүдээр мэдлэг, мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдөв.

14885976_1804258419856632_539632303_n

Сайншанд сум дахь Гал түймэр унтраах, аврах 33-р ангийн дуудлага хүлээн авагч, Онцгой байдлын ахлагч О.Батчимэг “Тэргүүн  байр, Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23-р ангийн дуудлага хүлээн авагч, Онцгой байдлын ахлагч О.Болорцэцэг “дэд байр”, Замын-үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17-р ангийн дуудлага хүлээн авагч, Онцгой байдлын ахлагч Б.Баярмаа “Гутгаар байр”-ыг тус тус эзэлж өргөмжлөл, алт мөнгө, хүрэл  медалын эзэд боллоо.

46997550214729_99085463628356

 

scroll to top