ГАМШГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫН 7 ХОНОГИЙН МЭДЭЭ /2014.02.25-03.03/

Хүн, малын халдварт өвчний талаар:
Баянхонгор аймгийн Баацагаан, Баянговь Өлзийт, сум, Булган аймгийн Гурванбулаг сум, Дундговь аймгийн Хулд сум, Өвөрхангай аймгийн Тарагт, Төгрөг сум, Өмнөговь аймгийн Номгон сум, Хөвсгөл аймгийн Рашаант сум, Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Норовлин сум суманд гарсан “Галзуу” өвчин, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарсан “Боом” өвчин, Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ сум, Хэнтий аймгийн Галшар сум, Дорноговь аймгийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Иххэт, Сайншанд суманд гарсан “Шүлхий” өвчний үед тус тус тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.
Говь-Алтай аймгийн Халиун сум, Өвөрхангай аймгийн Богд сум, Уянга суманд гарсан “Галзуу” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэмийг сахиулах хугацаанд дахин хүн, мал өвчлөөгүй тул сумын Засаг даргын захирамжаар тус тус цуцалсан.
“Шүлхий” өвчний нөхцөл байдлын талаар:
Өнөөдрийн байдлаар 3 аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт “Шүлхий” өвчин гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдож дээрх сумдын Засаг дарга нарын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. Халдварт өвчний голомтын 291 хяналтын цэгт нийт 1706 хүн, 279 тээврийн хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 667 өрхийн 3165 толгой мал өвчилснөөс 3165 малыг зориудаар устгаж 2278022 толгой малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулаад байна.
Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:
Өнгөрсөн хугацаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Баянхонгор аймгийн Өлзийт сум, Булган аймгийн Орхон сум, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Төв аймгийн Баянчандмань сум, Нийслэлийн Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн болон зам тээвэрийн осолд өртсөн, тээврийн хэрэгсэл саатсан тухай нийт 37 дуудлагаар дээрх аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс ажиллан 24 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгаалж, аюулгүй байдлыг хангасан.
2014 оны 02 дугаар сарын 25-аас 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд:
Баянхонгор аймгийн Өлзийт суманд 2 иргэн зам тээврийн ослоор амь насаа алдсан. Увс аймгийн Улаангом сум, Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт гарсан объектын гал түймэрт 5 иргэн өртөж амь насаа алдсан. Нийт 7 иргэн ослын улмаас амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан.
Обьектийн гал түймрийн талаар:
2014 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд улсын хэмжээнд обьектийн 38 гал түймрийн дуудлагад аймаг, Нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтсийн Аврах, гал унтраах ангиуд үйлчилж холбогдох арга хэмжээг авлаа.

scroll to top