Гал унтраах тактикийн сургалт болов

1f7jfi8iuv33csifvmh5olreq9_700.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газар, ХУД-ын Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 30 дугаар анги хамтран “Есөн давхар барилгаас дээш өндөртэй барилгад гал түймэр гарсан үед хэрхэн ажиллах вэ“ дадлага сургуулийг зохион байгууллаа. “Шинэ Яармаг цогцолбор“ хорооллын төслийн талбай дээр болсон тус сургалтад захиалагч “Нью Яармаг Хаусинг Прожект“, ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Дельта констакшн“ компани хамтран оролцсон юм.

Сургалт өндөр барилгын есөөс дээш давхарт гал гарсан тохиолдолд хэрхэн ажиллах вэ, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн бэлтгэх вэ, шаардлагатай үед авах арга хэмжээ зэрэг хэд хэлэн чиглэлээр явагдлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top