Эмч-сэтгэлзүйчдийг мэргэшүүлэх сургалт амжилттай явагдаж дууслаа

DSC_3543.jpg

Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын эмч-сэтгэлзүйчид энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Мэргэжлийн сэтгэл судлал” сэдэвт мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа.

DSC_3553

Онцгой байдлын албаны эмч-сэтгэлзүйчдийн дунд анх удаагаа зохион байгуулагдаж буй тус сургалт нь эмч-сэтгэлзүйчдэд аврагч, гал сөнөөгчдийн сэтгэлзүйн бэлэн байдал болон гамшигт нэрвэгдэгсдийн сэтгэлзүйн хямрал, айдас түгшүүр гэх мэт нөхцөл байдлыг даван туулах арга аргачлал, сэтгэлзүйн аливаа бэрхшээлтэй асуудалд мэргэжлийн тусламж зөвлөгөө үзүүлэх мэдлэг, хандлага, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.

DSC_3561

Сургалтаар гэр бүл, хүүхдийн сэтгэлзүй, сэтгэц оношлогоо, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх арга техник болон сэтгэл заслын чиглэлээр онолын тулгуур ойлголтыг өгөх лекц, багаар ажиллах, кейс боловсруулах, хэлэлцүүллэг явуулах зэрэг олон талын цогц мэдээллийг эмч-сэтгэлзүйчдэд хүргэлээ.

НҮБ-ын МОН/15/305 төсөлтэй хамтран зохион байгуулсан тус төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын 36 эмч-сэтгэлзүйчид оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

14963653_10207468557740021_1474976718_o

scroll to top