Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг зүүн болон говийн аймгуудад ажиллаж байна.
Ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж, аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурлаар хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, зам арчлалт, төв суурин газрын өвөлжилтйн бэлэн байдлыг хэлэлцүүлж, Дэлгэрэх сумын Бумбат багийн нутагт “Хонины цэцэг” өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм, улсын нөөцийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргад 16 заалт бүхий зөвлөмж өгөв.
Үүнд:
1.Эхний ээлжинд төрийн албаны үйл ажиллагааг тогтворжуулах шаардлагатай. Дэлгэрэх суманд ажиллалаа. Сумын түвшинд ажлаа өгөхийг хүлээсэн Засаг дарга, ажлын чиг үүргээ, тооцоо тайлан мэдээгээ танилцуулж чадахгүй хэдэн албан хаагч байна. Төрийн албаны стандарт, төрийн албан хаагчийн ажлын хариуцлага алдагдсан байна. Иймд аймгийн хэмжээнд төрийн албаны хямралыг богино хугацаанд арилган, үйл ажиллагааг тогтворжуулах, сахилга хариуцлагыг сайжруулах;
2.Хөрөнгө шаардахгүй ажил бол зохион байгуулалт. Аймгийн төрийн захиргааны байгууллагын дарга нарын ажлын хариуцлага чухал. Өвөлжилтийн бэрхшээлийг даван туулахад мөнгө шаардагдахгүй чухал асуудал бол зохион байгуулалтыг сайжруулах юм. Иймд удирдах түвшний албан тушаалтнууд хандлагаа өөрчилж, харилцаа холбоогоо сайжруулж, нийтэч, шударга, ажилсаг байх, хоорондоо мэдээлэл солилцож ажиллах, удирдах ажлыг эрхлэн гэдэг таны төлөө би үйлчилнэ гээд өөрийгөө умартахыг хэлээд байгаа юм. Иймд албан тушаалтан бүр асуудал ярих биш, асуудлыг шийддэг байх зохион байгуулалтад анхаарах, албан тушаалтны ажилдаа хандах хандлагын асуудал ихээхэн чухал. Ажилдаа сэтгэлээ зориулдаг, хийж бүтээхийн төлөө зүтгэдэг байх;
3.Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг хангалтгүй бэлтгэсэн сумын удирдлагатай хариуцлага тооцох;
4.Засгийн газрын 322 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг дахиж шинээр боловсруулах, заалт бүрээр нарийвчилан гаргах, хариуцах эзнийг заах, хэрэгжилтийг хангуулах, хойноос хөөцөлдөх, үр дүнд анхаарах;
5.Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбогдон ажил цалгардах, эзэнгүйдэх, бусад хүндрэл гарч болзошгүй тул төрийн ажлыг яаралтай хэвийн үйл ажиллагаанд оруулах, дахиад багийн Засаг даргын сонгууль гээд байна. Ажлаа хурдан шуурхай жигдлэх;
6.Зудын гамшгийг хохирол багатай даван туулах бэлэн байдлын төлөвлөгөөг боловсруулахад эрсдэлийн үнэлгээг эхний ээлжинд хийх. Эрсдэлийн үнэлгээ хийхдээ эрсдэлийг тооцох аргачлалын дагуу системтэйгээр боловсруулах, аймгийн зудын гамшгийг даван туулах бэлэн байдлын төлөвлөгөөг аймгийн Засаг даргын орлогч хариуцах, эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан зудын гамшгийг гэтлэн давах хариу арга хэмжээний төлөвлөгөөг багийн, сумын, аймгийн түвшинд яаж ажиллах дарааллаар боловсруулах, эрсдэлийн үнэлгээнд дүн ши нжилгээ хийж, эрсдэл бүрийн хариу арга хэмжээг төлөвлөөд ирэхээр бодит байдал бий болно. Үүнд анхаарах, хариуцах эзнийг тодорхой болгож, ажлын шаардлагыг шударгаар тавих;
7.Аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд малчидтайгаа амьд харилцаа тогтоох, ойр дотно ажиллах, менежментийн харилцааны онолын дагуу малчдын оролцоо гэдгийг бий болгох, ямар оролцоо байх талаар асуудлыг боловсруулж хэрэгжүүлэх, малчдад урам зориг, эрч хүч өгөх, идэвхийжүүлэх;
8.Аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой комиссын гишүүд малчидтай уулзахдаа, асуулт асуухдаа хүнээ бодсон, амьдралтай, тэмдэглэл хөтлөх, төрийн албаны стандартыг хангасан 100 ширхэг асуултыг бэлтгэх. Энэ үүргийн биелэлтэд 7 хоногийн хугацаа өглөө. Үүргийн биелэлтийг эргэж ажлын хэсэгт заавал мэдэгдэх. Энэхүү эрсдэлийн үнэлгээ нь аймгийн хэмжээний нөхцөл байдал, дүр төрхийг харуулах боломж бүрдэнэ. Иймд онцгойлон анхаарч, байгууллагууд оролцож, хамтарч хийх;
9.Малчдад өгөх зөвлөмжид залуу малчдад зориулсан мал маллагаатай холбоотой асуудлыг сайн тусгах, залхууралтай тэмцэх талаар анхааруулах, ахмад малчдын ярьж байгаа асуудлыг тусгах, аймгийн бүх төр захиргааны байгууллагын удирдлага оролцох;
10.Өвлийн улирал, зудын нөхцөл байдлыг даван туулж байгаа байдал, хариу арга хэмжээний тухай баримтат бичлэг сайн хийж баримт, нотолгоо, түүхийг үлдээх, цаашдаа сургалт, сургамжид ашиглах, өвлийн улирлын хугацаа дууссан үед ажлын хэсэгт ирүүлэх;
11.Сумдын Засаг дарга нарт “Багц мессеж”-ийн нэг жилийн төлбөр болох 150000 төгрөгийг сумын гамшгаас хамгаалах санд бүрдүүлэх талаар үүрэг чиглэл өгөх;
12.Аймгийн хэмжээнд сум, баг бүрээр өгөгдсөн коэфицентийн дагуу хэд хоног тэжээх өвс, тэжээлийн тооцоог гаргах;
13.Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нар малчдын шилжилт хөдөлгөөнд анхаарч, бүртгэл судалгааг сайжруулж, хамтран ажиллах, төлөвлөгөө боловсруулж, хяналт тавьж ажиллах, зэргэлдээ аймагтай мэдээлэл солилцох, харилцан ажиллагааны төлөвлөгөөний дагуу ажиллах, өөрсдийн тусгай журмаар хамтрах;
14.Мэргэжлийн хяналтын байгууллага одоо өгөгдөж буй үүргүүдийн биелэлтэд анхаарал сайн тавьж ажиллах, ард олонд хууль тогтоомж, стандартын талаар зөвлөмж өгдөг, анхаарал тавьдаг, ярьдаг хэлдэг арга барилтайгаар өвөлжилтийг даван туулах;
15.Авто тээврийн газраас зорчигчдын аюулгүй байдлыг хангах, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг мэргэжлийн байгууллагаас тогтмол авч хэвших, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, хүн тээвэрлэж байгаагаа эрхэмлэх, аюул ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж аймгийн Онцгой байдлын газрын даргаар хянуулж, батлуулан ажиллах;
16.Аймгийн Засаг даргыг онцгой комиссын гишүүд, албан хаагчид, байгууллага бүр хоорондоо ажлаа уялдуулж, бодит үнэн зөв мэдээ мэдээллээр байнга хангахыгудирдах бүрэлдэхүүн анхаарах.
Ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллахаар мордлоо.