Сураггүй болсон: Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн А0202 тоот засмал зам дагуу иргэн О /30 настай, эрэгтэй/ 2016.11.24-ний өдрийн 02:00 цагт сураггүй болсон тухай дуудлагыг 2016.11.24-ний 04:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрлийн ажиллагааг 2016.11.24-ний өдрийн 07:15 цагаас 08:40 цагийн хооронд орон нутгийн А0202 тоот зам дагуу /аймгийн төвөөс баруун урд зүгт 20-25 км-т/ зохион байгуулж, иргэн Г.Очирбат Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас олдсон тул эрлийн ажиллагааг зогсоосон.
Ус, цас, шаварт саатсан: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Жаргалант багийн Дүмбэгэрийн-Өвөр гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 38 км-т/, иргэн М-н “Бенз” загварын 50 тонн даацтай ачааны автомашин Тэсийн голд мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 2016.11.22-ны өдрийн 06:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, ачааг шилжүүлэн ачиж, 2016.11.24-ний өдрийн 16:30 цагт автомашиныг татан гаргаж аюулгүй болгосон.
Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн Дугантын ам гэдэг газар /Улиастай сумаас зүүн урд зүгт 90 км-т/ иргэн Т–н 16 зорчигчтой “Пургон” автомашин цасанд сууж, эвдэрсэн тухай дуудлагыг 2016.11.24-ний өдрийн 01:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 16 зорчигчийг аварч, Улайстай сумруу зөөвөрлөж автомашиныг Цагаанхайрхан суманд хүргэн аюулгүй болгосон.
Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн “Уужим” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ оторлож байгаа малчин Н-х цас их орсны улмаас нүүх шаарлагатай болсон тул туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг 2016.11.22-ний өдрийн 16:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 5 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, малчин Д.Ням-Осорын 2 гэрийг сумын төвд зөөвөрлөн, малыг сумын төвөөс хойд зүгт 20 км-т айлд хүргэн аюулгүй болгосон.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар багийн “Сонин хангай” гэдэг газар иргэн Э-н “Ланд-80” загварын автомашин цасанд суусан, айлруу очиж хүрз аваад буцахдаа автомашинаа олохгүй байна, автомашинд 1 согтуу зорчигч үлдсэн туслаач гэсэн дуудлагыг 2016.11.25-ны өдрийн 03:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.11.25-ны өдрийн 06:18 цагт иргэн Г-г /61 настай, эрэгтэй/ аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.
Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн “Нохой долоох” гэдэг газар /сумын төвөөс баруун 83 км-т, хилийн замаар 163 км явна/ өвөлжиж байгаа иргэн M-н гэр цасанд боогдсон гэсэн дуудлагыг 2016.11.23-ны өдрийн 12:40 цагт хүлээн авч тус сумын Онцгой байдлын хэлтсийн дарга д/х Б.Ганхуягаар ахлуулсан орон нутгийн 9 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2016.11.24-ний өдрийн 20:20 цагт малчин М-н гэрийг тус сумын төвд нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон.
Аврах ажиллагаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн үйлчилгээний төвийн урд, дулааны шугамын худгаас нэр нь үл мэдэгдэх 2 эрэгтэй хүний цогцос олдсон тул, гаргаж өгнө үү гэсэн аймгийн Цагдаагийн газрын жижүүр д/а М 2016.11.24-ны өдрийн 11:40 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цогцсыг дулааны шугамын худгаас гаргаж, Аймгийн цагдаагийн газрын бүлэгт хүлээлгэн өгсөн.
Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багийн “Салон” гэдэг газар оторлож байгаа Жаргалант сумын Рашаант багийн малчин Т-н 40 ямаанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.11.23-ны өдрийн 1185 дугаар хариугаар “Ямааны цэцэг” өвчин болох нь тогтоогдсон тул сумын Засаг даргын 2016.11.23-ний өдрийн А/207 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.
Хөвсгөл аймгийн Рашаант сумын Талын-Ус багийн “Гүнзгий” гэдэг газар малчин Э-н 1 үхэр 2016.11.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.11.09-ний өдрийн 148 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон. Тус аймгийн Засаг даргын 2016.11.22-ний өдрийн А/144 дүгээр захирамжаар хязгаарлалтын дэглэмийг цуцалсан.
Тээврийн хэрэгслийн осол: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар багийн “Овоот” хороололд авто замын зорчих хэсэгт Портер загварын автомашинтай Соната загварын автомашин мөргөлдсний улмаас төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2016.11.24-ний өдрийн 15:17 цагт /17:00 цагт/ хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 6 албан хаагч ажиллаж, автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэн А-г /32 настай, эрэгтэй/ аварч, эмнэлэгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.