Улсын нөөцөөс аймгуудад түргэн тусламжийн автомашин олголоо

9X1A0189.jpg

Орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаас аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд улсын нөөцөөс шуурхай албаны түргэн тусламжийн автомашин олгохоор шийдвэрлэсэн.

DSC_5829Аймгуудын нэгдсэн эмнэлэг, сумдын эрүүл мэндийн төвүүдэд шуурхай албаны түргэн тусламжийн автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт боллоо.

DSC_5845

Нийт 19 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвд УАЗ-22069 маркийн фургон автомашин, УАЗ-31519 хантер маркийн автомашины түлхүүрээ гардан авсан юм.

DSC_5855

Автомашин гардуулан өгөх ажиллагаанд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нарын удирдлагууд оролцлоо.

Улсын нөөцөөс олгож буй шуурхай албаны түргэн тусламжийн автомашин нийт 630 гаруй сая төгрөгийн өртөгтэй юм байна.

DSC_5834ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ, өвөлжилтийн нөхцөл байдал ихэнх нутгаар хүндэрч байгаатай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос тодорхой арга хэмжээ авч, шийдвэр гарган ажиллаж байна. Манай оронд 2009-2010 оныг дамнан зудын гамшиг нүүрлэж, 565 тэрбум төгрөгийн буюу улсын эдийн засагт маш том хохирол учруулж байсныг та бүхэн мэдэж байгаа.

9X1A0260

2016-2017 оны өвөлжилт, хаваржилтын хувьд ч нөхцөл байдал улсын хэмжээнд хүндрэх төлөвтэй байна. Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилтийн нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж хэлэлцлээ. Ирэх оны нэг, хоёрдугаар сард эрс хүйтрэх, цас их орох, улмаар өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн мэдээтэй байна. Цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдал үүсэх, цас зудтай үед аймаг орон нутаг, алслагдсан сумдын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд нэн тэргүүнд зайлшгүй шаардлагатай зүйл бол түргэн тусламжийн автомашины хэрэгцээ байдаг. Тийм ч учраас өнөөдөр улсын нөөцөөс нийт 19 аймгийн 21 сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашиныг олгож байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос үзүүлж байгаа энэхүү шийдвэр, тусламж дэмжлэг цас зуд, өвөлжилтийг хохирол багатай даван туулахад дорвитой үр дүнгээ өгөх байх найдаж байна” гэж хэллээ хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

9X1A0271

9X1A0265 9X1A0195

scroll to top