Засаг дарга Онцгой байдлын газрын удирдлага, албан хаагчдыг сайшаалаа

15259629_1168617916553802_7856106831199917600_o.jpg

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал өнөөдөр Монгол Улсын баатар  Н.Жамбаагийн нэрэмжит Онцгой байдлын газрын ажил байдалтай танилцаж нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан санал, хүсэлтийг нь сонсчээ.

Эдийн засгийн өнөөгийн хямралын үед Онцгой байдлын газрын албан хаагчид аймаг орон нутаг, дээд газраас мөнгө, төсөв нэхэж, хүлээж суулгүй өөрсдийн нөөц боломж, идэвх санаачилгаар аймгийн хэмжээнд дээгүүрт тооцогдох спорт заалыг гамшгийн үед хоргодох байр хэлбэрээр ашиглаж болох хувилбартайгаар асар богино хугацаанд барьсныг засаг дарга Г.Батжаргал ихэд сайшаалаа.

DSC_4672

Мөн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 30 айлын орон сууцыг барьж ашиглалтанд оруулсанаар нийт албан хаагчдын 80 орчим хувь нь орон сууцаар хангагдаж байгааг Онцгой байдлын газрын дарга, хурандаа  Т.Мөнхбаатар аймгийн Засаг даргад танилцуулав.

DSC_4720

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал, албан хаагчдын санал, сэтгэгдлийг нэг бүрчлэн сонсч, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа хэдий ч ирэх оны төсөвт Онцгой байдлын газарт тодорхой хэмжээний зардлыг төсөвлөнө гэдгээ онцлоод тус байгууллагын удирдлага, албан хаагчдад өөрсдийн идэвх санаачилга, боломж нөөцөө дайчлан сайн ажиллаж байгаад талархлаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

15304605_1168617739887153_2861074203744087134_o

15259367_1168617686553825_5866630402539919168_o

15289195_1168617993220461_3474000953208660354_o

 

 

 

scroll to top