Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын 2016 оны ажлыг дүгнэх үзлэг, шалгалт үргэлжилж байна

12-Говь-Алтай.jpg

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын А/277 дугаар тушаалаар батлагдсан Төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудын гамшгаас хамгаалах үйл ажиллагааны  үр дүн, ололт амжилтыг нэгтгэн дүгнэх, шалган зааварчилгаа өгөх, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт энэ сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 08-ны хооронд явагдаж байгаа билээ.

Тус үзлэг шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгүүд НОБГ, аймгуудын ОБГ-уудад ажиллаж, хуваарийн дагуу үзлэг шалгалтыг явуулж байна.

12-ГО

Тухайлбал, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа П.Баттогтохоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 03 -04-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт ажилласан бол өнөөдөр Ховд аймгийн Онцгой байдлын газарт үзлэг шалгалт явуулж байна.

12-СЭ-2

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 04-нд Орхон аймгийн Онцгой байдлын газар, 05-нд Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, өнөөдөр Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.

12-сү

ОБЕГ-ын дэд дарга, Онцгой байдлын хурандаа Ц.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 02-04-ний өдрүүдэд Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, 05-06-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Онцгой байдлын газар ажилласан бол өнөөдөр Говь-Сүмбэр аймгийн Онцгой байдлын газарт үзлэг шалгалт явуулж байна.

12-ДА

Шалгалтаар тухайн газар, хэлтэс, анги, байгууллагын үндсэн ажлын гүйцэтгэл, албан хаагчдын мэргэжлийн ур чадварын түвшин, ёс зүйн төлөвшил, хандлага, цэрэгжилт, жагсаалч байдал, албан хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар болон эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр авсан арга хэмжээ, хууль тогтоомж, дүрэм журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх талаар хийсэн ажлын явц, соёл хүмүүжлийн ажил, гамшгаас хамгаалах сургалт, урьдчилан сэргийлэх ажлын бодит үр дүн, ажлын үзүүлэлтийг дүгнэж байгаа юм.

12-сү-1

Мөн гал түймрийн болон гамшгийн улсын хяналт, үзлэг, шалгалт, хүний нөөцийн “Цахим бүртгэл мэдээллийн систем”-ийн бүрдэл, офицер, ахлагчийн хувийн хэргийн баяжилт, баримт бичиг, архивын материалын хадгалалт, хамгаалалт, төсвийг үр ашигтай, зориулалтын дагуу зөв хэмнэлттэй зарцуулж ажилласан байдалд үнэлэлт дүгнэлт өгнө.

Үзлэг, шалгалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллага, Улсын нөөцийн салбарын албан хаагчид бүрэн хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

12-СЭ

scroll to top