Зарим сумдад гал түймэр унтраах, аврах анги шинээр байгуулна

IMG_2706.jpg

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн нэг асуудал нь хүн ам ихээр төвлөрсөн, төвөөс алслагдмал бүс нутгийн иргэ­дэд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумдад гал түймэр унтраах, аврах анги байгуулахаар шийдвэрлэлээ.

Гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй нөхцөл байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал түймэр унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх, аврах бүлэг шинээр байгуулахаар боллоо. Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэх юм.

scroll to top