Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Төв аймаг болон Улаанбаатар хотод бага зэргийн цас орсон.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн салбар уулс, Арц Богдыг өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн Бэлчир орчмоор 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр  12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд нутгийн баруун хагаст, 25,27-нд ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24, 26-нд баруун болон төвийн аймгуудын  нутгаар, 25-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 25-наас хүйтэрч, Увс нуурын  болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

 2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн “Боорой” /сумын төвөөс зүүн урд зүгт 61 км-т/ гэдэг газар малчин Г-ын 6 хонинд малын гоц халдварт “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.12.20-ны өдрийн 1721 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь батлагдаж тус сумын Засаг даргын 2016.12.16-ны өдрийн А/209 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Голомтод байгаа 600 хонийг вакцинжуулж, 6 хонийг зориудаар устгасан.

Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багийн “Өлийн даваа” гэдэг газар малчин Н-ын 18 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.11.07-ны өдрийн 1082 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь  тогтоогдсон.Тус сумын Засаг даргын 2016.11.07-ны өдрийн А/792 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул тус сумын Засаг даргын 2016.12.11-ний өдрийн захирамжаар цуцалсан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багийн 22 дугаар гудамжийн 11 тоотод оршин суугч иргэн Г /39 настай, эрэгтэй, сэтгэцийн өвчтэй/ 2016.12.22-ны өдрийн 01:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2016.12.22-ны өдрийн 10:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 9 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 16 албан хаагч, 3 автомашин, ар гэрийн 5 иргэн, 1 автомашин нийт 30 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж аймгийн мод үржүүлгийн газрын хашаанд эсэн мэнд байсныг олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. 

Цас, мөсөнд саатсан: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Далангийн гарам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ улсын дугаартай “Бонго” загварын 4 зорчигчтой автомашин Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 2016.12.22-ны өдрийн 15:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч 1 автомашинтай ажиллаж иргэн А/32 настай, эрэгтэй/, С /33 настай, эмэгтэй/, Л /29 настай, эмэгтэй/, Г /30 настай, эрэгтэй/ нарыг аварч, автомашиныг голоос татах ажиллагааг явуулж байна. 

4.Объектын гал түймэр

 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багийн 1 дүгээр гудамжийн 8 тоотод айлын байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.22-ны өдрийн 11:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 4 дүгээр гудамжийн 16 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.22-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Булгийн 2 дугаар гудамжийн 39 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.22-ны өдрийн 16:34 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны Цулхар багийн 4 дүгээр хороо 4 дүгээр гудамжийн 12 тоотод оршин суугч иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.22-ны өдрийн 19:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутагт байрлах “Сондор” цайны газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 2016.12.23-ны өдрийн 01:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын 1 дүгээр гудамжийн 7/А тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.22-ны өдрийн 22:26 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 4 дүгээр гудамжийн 1498 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.23-ны өдрийн 04:47 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.   

             ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top