Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 20-25 градус, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эгь, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш  эргэж 5-10 м/с, зарим үед 12-14 м/с хүрч ширүүснэ. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд нутгийн баруун хагаст,  26-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 27-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр , 28-нд зүүн аймгуудын нутгаар цас  орж, цасан шуурга шуурна. Салхи 25-нд говь талын нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч, Увс нуурын  болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 39-44 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.  28-нд нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч суларна.

2.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цас, мөсөнд саатсан:Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн “Далангийн гарам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 2 км-т/ улсын дугаартай “Бонго” загварын 4 зорчигчтой автомашин Дэлгэрмөрөн голын мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 2016.12.22-ны өдрийн 15:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 7 албан хаагч 1 автомашинтай ажиллаж иргэн А /32 настай, эрэгтэй/, С /33 настай, эмэгтэй/, Л /29 настай, эмэгтэй/, Г /30 настай, эрэгтэй/ нарыг аварч, 2016.12.23-ны өдрийн 16:00 цагт автомашиныг голоос татан гаргасан.

3.Объектын гал түймэр

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, төмөр замын 361 гарам өнгөрөөд зам дээр иргэн Н-ийн Волво загварын 20 тонны чингэлэгтэй бараа шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.23-ны өдрийн 22:00 цагт хүлээн авч  Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн  Хивсний 4Б гудамжийн 2 тоотод иргэн Б-ийн “Соната-6” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.23-ны өдрийн 09:23 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу  багийн 14 дүгээр гудамжийн 3 тоотод иргэн Т-ын амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.23-ны өдрийн 12:38 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.   

             ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top