Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Баянхонгор, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Завхан аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.                   

Өнөөдөр:Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 21-26 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 2-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

2.Аюулт үзэгдлийн талаар

Ус, цас, мөсөнд саатсан: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн “Мөнгөтийн Ар” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 3 км/, автомашин Сэлэнгэ мөрөнд мөс цөмөрч суусан тухай дуудлагыг 2016.12.31-ны  өдрийн  07:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А-ийн  5 тонны даацтай, 1тн өвс ачсан ”Рино” загварын 1 зорчигчтой / иргэн Б 50 настай, эрэгтэй/ автомашинийг 2016.12.31-ний өдрийн 16:14 цагт татан гаргасан.

3.Объектын гал түймэр

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Талх чихрийн 11 дүгээр байрны автомашины зогсоолд иргэн А-ийн “Соната-5” загварын автомашины моторын хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.31-ний өдрийн 12:29 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай:

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 5 дугаар байрны 2 дугаар орц 2 давхар 18 тоотод иргэн Б-ийн жижиг өрөөнд эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 2016.12.31-ний өдрийн 22:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс иргэн Б /58 настай, эрэгтэй/, иргэн Х /72 настай, эрэгтэй/, иргэн Ц /6 настай, эрэгтэй/ нарыг гаргаж НЯТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн:

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1 хэсэг 159 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.01-ний өдрийн 03:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай:

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Төмөртэйн 10 дугаар гудамжийн 12 тоотод иргэн Б-ийн хашаа шатаж байна. гэсэн дуудлагыг 2016.12.31-ний өдрийн 20:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, авра 15 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай:

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн Зангиат 15 дугаар гудамжийн 2 тоотод  иргэн Э-ийн байшин  шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.01-ний өдрийн 04:09 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 8 албан хаагч, 3 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР
scroll to top