2017-2018 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Гал эсэргүүцэх албаны академи, Иргэний хамгаалалтын академийн бакалавр, магистрын сургалтад элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын бүртгэлийг зарлаж байна.
Элсэхийг хүсч өргөдөл гаргасан албан хаагчдыг дараах шаардлага хангасан материалыг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт ирүүлнэ үү.
Сургалтад хамрагдах албан хаагчид дараах шаардлагыг хангасан байхыг анхааруулъя.
Тавигдах шаардлага:
Сургалтад хамрагдах албан хаагчид нь:
- Салааны захирагчаас дээших албан тушаалд тогтвор суурьшилтай ажилласан 36 хүртэлх насны албан хаагч,
- Бакалаврын зэргийн боловсролтой, гал, гамшгийн мэргэжлээр мэргэшсэн,
- Онцгой байдлын албанд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан,
- Дипломын голч дүн 3,5(В)-аас дээш, орос хэлний зохих мэдлэгтэй, физик, математикийн хичээлээр ерөнхий эрдмийн шалгалтын түвшингийн шаардлага хангасан байна.
Бүрдүүлж, бүртгүүлэх материал:
- Өргөдөл
- Биеийн байцаалт (төрийн албан хаагчийн 1-р маягт)
- 3 үеийн түүх /5 намтар/
- Иргэний үнэмлэхний хуулбар, бакалаврын диплом, хавсралтын хамт
- Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, санал
Гал эсэргүүцэх албаны академи болон Иргэний хамгаалалтын академид элсэхийг хүсэгчдэд шалгалтанд тэнцсэн тохиолдолд гурвалсан гэрээ байгуулна. Элсэлтийн шалгалтыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар томилсон сонгон шалгаруулах Ажлын хэсэг зохион байгуулна.
Жич: Оросын Холбооны Улсын Гал эсэргүүцэх албаны академи, Иргэний хамгаалалтын академийн сургалтад элсэн суралцах хүсэлт гаргасан офицер, ахлагч бүрэлдэхүүний албан хаагч нь орос хэл, физик, математикийн мэдлэгийн түвшингийн шаардлага хангасан байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР