Цогтсайханы Ариунгоо. ОБЕГ-ын Аврах тусгай ангийн “Тэнгэр” хамтлагийн дуучин.
Нас: 26
Жил, орд: Морь жилтэй, ихрийн орд
Төгссөн сургууль: СУИС- ийн Эстрад дуулаачийн ангийг Монгол Улсын Ардын жүжигчин, дуурийн нэрт мастер Ч.Мөнхшүр багшийн удирдлагад төгссөн.
Д у у л а х у р л а г и й н гайхамшгийг Ч . М ө н х ш ү р б а г ш а а с а а одоог хүртэл суралцаж явна. Миний насан туршийн үлгэр дуурайлал болсон хүн юм.
– Дуулах дуртай дуу чинь?
– Гадаад дуунууд, тэр дундаа орос дууг хамгийн ихээр дуулах д у р т а й . М и н и й бодлоор их аялгуулаг д у у н у у д юм шиг с а н а гд д а г. Д у у л а х болгондоо улам дурладаг.
– Таны о р д н ы х о н голдуу ямар зан араншинтай хүмүүс байдаг вэ?
– Хурц ухаан, дур булаам, хөгжилтэй зан төрхтэй. А л и в а а зүйлд дасан з о х и ц о х чадвартай, х о ё р д м о л х ү м ү ү с байдаг. Ихрийн ордны эмэгтэйчүүдээс олон хүний зан төрхийг олж харна. Тэд таахын аргагүй хүмүүс./ инээв/
– Гэр бүлтэй болж амжсан уу?
– Сүй тавьсан. Найз залуутайгаа бага сургуульд байхын найзууд байлаа. Тэр маань хүчний байгууллагад ажилладаг юм.
– Таныг хамгийн их урамшуулдаг хүн?
– Гэр бүл, хамт олон, хайртай хүмүүс маань.
– Хаврын улирал өөрт чинь юуг авчирдаг вэ?
– Хавар надад бүх зүйлийг шинээр харах, эрчтэй байх мэдрэмжийг өгдөг. Намайг цэнэглэж өгдөг гэх үү дээ.
– Хайрын тухай бодлоосоо хуваалцаач…
– Хайрыг хамгийн ариун нандин зүйл гэж боддог. Хорвоод хүмүүс нэг, нэгнээ хайрлах гэж төрсөн гэдэгт итгэдэг.
– Юугаар бахархдаг вэ?
– Эх орон, гэр бүлээрээ бахархахгүй хүн гэж байхгүй гэж бодож байна. Тэр дундаа Монгол Улсын иргэн бүрийн амь насыг чин зоригоороо хамгаалахын төлөө мөр зэрэгцэн алба хааж байгаа Онцгой байдлын а л б а а р а а б а х а р х а ж явдаг. Хэрэв би энгийн байгууллагад ажилладаг байсан бол төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа дуулж зогсохгүй байсан байх. Аврах тусгай ангийнхаа нийт аврагч з а л у у с а а р а а үргэлж бахархаж явдаг шүү.
– Та маш сайхан дуулдаг, Хааяа ч болов ө ө р и й г ө ө ш а г н а д а г уу?
– Миний х у в ь д д у у ч и н х э м э э х м э р г э ж л и й г сонгосондоо баяртай байдаг. Надад өөрийгөө шагнахаас илүү хүмүүсийн урмын үгийг сонсч, тайзан дээр зогсоод алга ташилтыг сонсоход үгээр х э л э х и й н а р г а г ү й сайхан байдаг. Нэг үгээр хэлбэл би дуулж өөрийгөө шагнадаг.
– Таны хамгийн том мөрөөдөл, зорилго?
– Дэлхийн хэмжээний дуучин болохыг мөрөөддөг.
– Хамгийн сайн зуршил гэвэл…
– Цаг сайн барьдаг. 10 жилийн сургуульд байхдаа хичээлээсээ, эсвэл дугуйлан секцнээсээ хоцорчихвол уйлдаг байсан. Хааяа, ээж намайг хоцроочихлоо гээд л уйлчихдаг байсан гэж бодохоор цаг барих төрөлхийн зан байх. Худлаа ярьж чаддаггүй, за бол за шүү дээ. /инээв/
– Аврах тусгай ангид ажиллах болсон шалтгаан?
– 2014 онд Архангай аймагт тоглолтоор явж байсан. Тэр үед одоогийн хөгжмийн бүлгийн дарга, удирдаач, ахлах дэслэгч Баясгалан надад “Манайх 8 сарын 2-нд дисантчидын баяртай, ирж дуулж өгч болох уу, орос дуу дуулдаг уу” гэсэн санал тавьсан. Тэгж танилцаж билээ. Манайхан тэр үед бас тоглолтоор явж байсан байх. Ингэж л Аврах тусгай ангитай холбогдох болсон доо.
– Таныг юу жолооддог вэ?
– Намайг хүсэл мөрөөдөл минь жолооддог. Ер нь мөрөөдөмтгий хүн шүү. Гэхдээ тэр мөрөөдөл минь хэзээ ч хий хоосон зүйл байгаагүйг эргэж хараад баярладаг.
Ч.ЦАЦРАЛ