Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Сэлэнгэ аймагт цас орсон. Бусад  нутгаар цаг агаар тогтуун байлаа.           Өнөөдөр: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 22-27 градус, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын талаар 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өчигдрөөс хүйтэрч 16-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-11-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар, 12-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд ихэнх нутгаар, 10, 11-нд нутгийн зүүн хэсгээр, 12-нд говь тал хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө   5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2. Эрэн хайх аврах ажиллагаа:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, “Мамбадацан” хийдийн хойд талд өндөр хүчдэлийн багана дээр хүн гарсан байна гэсэн дуудлагыг 2017.01.07-ны өдрийн 16:08 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн О /36 настай, эрэгтэй/ өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана өөд 25 метр орчим авирсан байсныг буулгаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн “Хормой” гэдэг газар малчин Б 51 хонинд 2016.12.08-ны өдөр малын гоц халдварт “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрч, тус сумын малын эмч Д клиник үзлэгээр “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.Тус сумын Засаг даргын 2016.12.08-ны өдрийн А/56  дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон хугацаанд дахин өвчлөл гараагүй тул 2017.01.07-ны өдрийн А/05 дугаар захирамжаар цуцалсан.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус  багийн “Хар толгой” гэдэг газар малчин А 28 хонинд 2017.01.03-ны өдөр  халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.06-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.Тус сумын Засаг даргын 2017.01.03-ны.өдрийн А/01 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон.

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Муруй хоолой багийн “Хараат” гэдэг газар малчин Р 39, М 24 хонинд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.06-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг ” өвчин болох нь  сумын Засаг даргын 2017.01.03-ны өдрийн А/03 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон, 2017.01.07-ны өдрийн байдлаар хяналтын 1 цэгт 4 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өвчилсөн 6 хонийг устгаж, 992 малыг вакцинжуулсан.

Дорноговь аймгийн Дэлгэрэх  сумын Бумбат багийн “Зүлэгт” гэдэг газар малчин Д 17, “Шар хад” гэдэг газар малчин С 62, “Дэрсний эрүү” гэдэг газар малчин Ш 27, нийт 106 хонь 2017.01.06-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.07 -ний өдрийн 154 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.Тус  аймаг сумын Засаг даргын 2017.01.07-ны өдрийн  А/04  дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.01.07-ны өдрийн байдлаар голомтод хяналтын 2 цэгт 6 хүн,  2 техник хэрэгсэлтэй ажиллаж, өвчилсөн 107 малыг тусгаарлаад байна.

 4. Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужирын 1 дүгээр гудамжийн 14 тоотод иргэн Ц 894 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.07-ны өдрийн 11:29 цагт хүлээн авч тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 4 дүгээр гудамжийн 43 тоотод иргэн Б байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.07-ны өдрийн 22:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дорноговь аймаг Замын-Үүд сумын  Сүлд багийн  “Замын-Үүд” зочид буудлын 1 давхарын хонгилд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.07-ны өдрийн 11:23 цагт хүлээн авч тус суман дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч 2 автомашинтай ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 4 иргэнийг гаргаж Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн Сургуулийн хороо 7 дүгээр гудамжийн 6 тоотод иргэн Ж байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.01.07-ны өдрийн 23:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top