Аврах тусгай ангийн 2017 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагаа өглөөний 05.55 цагт бие бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулснаар эхэллээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайхан, Аврах тусгай ангийн захирагч, онцгой байдлын хурандаа Д.Намсрай, Захирагчийн орлогч, штабын дарга, онцгой байдлын хурандаа Б.Батсайхан, Хууль сахиулах их сургуулийн багш, доктор Н.Минжин, Үйлчилгээний гавьяат ажилтан, бэлтгэл ахмад С.Баавгай, Ахмадын зөвлөлийн дарга Д.Морх, Бэлтгэл дэд хурандаа Б.Пүрэвжав болон ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо. Нээлтийн үеэр Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Д.Батсайхан Онцгой байдлын албаны сургалтын бодлогын тухай танилцуулж, бие бүрэлдэхүүнд амжилт хүсч үг хэллээ.
2017 оны сургуулийн жилийн зорилго офицер бүрэлдэхүүний гадаад хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний бие бялдрын түвшинг дээшлүүлэх, аврагчдын чадамжид суурилсан сургалт зохион байгуулахад орших юм. Аврах тусгай анги 2017 оны сургуулийн жилд танхимаар 28 төрлийн хичээл , 30 удаагийн дадлага сургуулийг зохион байгуулах ба Тахилт дах сургалтын төвд Штаб, салбар, бүлгийн дадлагыг бүлгийн зохион байгуулалтаар хийхээр төлөвлөж байна гэж Аврах тусгайл ангиас мэдээллээ.