Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийн нээлтээ өнөөдөр хийж байгаа билээ.
Энэхүү сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан Уул уурхайн аврах ангийн хамт олон “Бяцхан үрс минь бидний гэрэлт ирээдүй” сэдэвт сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 2.7%-ыг агаарын бохирдолын улмаас үүдэлтэй өвчин эмгэг эзлэж байна гэсэн тоо баримт бий. Тиймээс хорт утаанаас хойч үеэ хамгаалах зорилтын хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгуулахаар болсон юм.
Аянаар Налайх дүүргийн Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн 1 дүгээр ангийн нийт 835 хүүхдэд хорт утаанаас хамгаалах амны хаалт бэлэглэлээ гэж Уул уурхайн аврах ангиас мэдээллээ.