Зарлан Мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд дадлага хийнэ

DSC_1873.jpg

Төв орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагуудын Зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн сургалт өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газар дээр эхэллээ.

DSC_1859

Энэ удаагийн сургалт дадлага ажил голлон явагдахаараа онцлог болж байгаа юм.

Тухайлбал, богино долгионы радиостанц дээр үелзэл тохируулах, холбоонд орох дадлага сургуулилт явагдана.

DSC_1869

Мөн мэргэжилтнүүд шуурхай удирдлага, зарлан мэдээлэх хөдөлгөөнт удирдлагын төв Хьюндай HD120 загварын автомашин болон холбооны хөдөлгөөн зангилгаа Тоёота Ланд крузер 200 загварын автомашинд суурилуулсан техник хэрэгсэл дээр дадлага сургууль хийх юм.

DSC_1881

Сургалтад НОБГ, Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги болон 21 аймгийн Зарлан мэдээлэл холбооны асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна. Сургалт хоёр өдөр үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

DSC_1845 DSC_1868

scroll to top