Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с. 16-18 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 31-36 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хагаст хүйтэрнэ.
2. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Увс аймгийн Улаангом сумын Чандмань багийн 7 дугаар гудамжийн 17 тоотод иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2017.01.18-ны өдрийн 09:00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.01.20-ны өдрийн 10:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 18 албан хаагч, орон нутгийн 6 иргэн, 1 автомашинтай, нийт 24 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад хөдөө айлд очно гэж ярьж байсан нь батлагдсан тул эрлийн ажиллагааг зогсоосон. Тухайн айлд эсэн мэнд байхад нь олсон.
Ховд аймгийн Булган сумын Далт багийн “Хөх-Үзүүр” гэдэг газар иргэн Н /18 настай, эрэгтэй/ 2017.01.19–ний өдрийн 11:00 цагаас гэрээсээ яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2017.01.19-ний өдрийн 22:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 4 албан хаагч, 1 автомашинтай, Цагдаагийн хэлтсийн 3 албан хаагч,1 автомашинтай, ар гэрийн 3 иргэн, 1 автомашинтай, тус сумын ЗДТГ-с 3 хүн 1 автомашинтай, нийт 13 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж тус багийн Хөх-Үзүүр гэдэг газар иргэн С-ийнд эсэн мэнд байхад нь олсон.
Аврах ажиллагаа: Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурны ус задарч нүхийг усаар дүүргэсэн дотор нь байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыг 2017.01.13-ны өдрийн 14:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албаны 3 албан хаагч 1 автомашин, ар гэр болон орон нутгаас 40 иргэн 6 автомашин, нийт 66 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, иргэн Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж байна. 2017.01.19-ний өдрийн байдлаар цооног болон хиймэл нуурын усыг соруулж дууссан, аврах ажиллагаа үргэлжилж байна. 2017.01.20-ны өдрийн байдлаар хиймэл нуурын мөсийг цоолж эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байна.
3. Объектын гал түймэр:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернешнл” ХХК-ийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.20-ны өдрийн 12:49 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Яргайтын богино”-ын зуслангийн “Задгай”-д иргэн Н-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.20-ны өдрийн 13:21 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны 20/5 дугаар байрны 53 тоотод иргэн О-ийн өрөө шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.20-ны өдрийн 17:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах , аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж 5 иргэнийг утаажилтын бүсээс гаргасан.
Булган аймгийн Хангал сумын Хялганат багийн “Нарс”-ны “Задгай”-н 9 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.17-ны өдрийн 11:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар;
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан багийн 19 дүгээр гудамжийн 10 тоотод иргэн Э-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.21-ны өдрийн 05:02 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР