Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа                                                  
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун болон говийн аймгуудын зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Эг, Хараа, Ерөө голын хөндийгөөр 22-27 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-18 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна, салхи баруун хойноос 6-11 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 26, 28-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд ихэнх нутгаар 18-20 м/с, 26, 28-нд говь талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутаг дэвсгэрт Стандартчилал хэмжил зүйн хэлтсийн хашаанд халдварт өвчний шинж тэмдэгтэй нохой орж ирсэн гэсэн дуудлагыг 2017.01.05-ны өдрийн 11:30 цагт хүлээн авч устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.06-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон тул тус сумын Засаг даргын 2017.01.06-ны өдрийн А/02 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоон ажиллан хугацаанд дахин мал, амьтан өвчлөөгүй тул тус сумын Засаг даргын 2017.01.22-ны өдрийн А/06 дугаар захирамжаар цуцалсан.

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Хайрхан”-ны 14 дүгээр гудамжийн 8 тоотод иргэн Ц-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.24-ний өдрийн 08:16 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Е /50 настай, эрэгтэй/ 2 гараа түлсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Сэлбэ”-ийн 40 дүгээр гудамжийн 939 тоотод иргэн Ц-ийн байшин, 940 тоотод иргэн Л-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.24-ний өдрийн 13:01 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан. Иргэн Л /65 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэн унтаж байсныг эсэн мэнд гаргасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Сурагч”-ийн 81 дүгээр гудамжийн 956 тоотод иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.24-ний өдрийн 12:17 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн “Баянбулаг”-ын шугуй гэдэг газар иргэн Ч-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.24-ний өдрийн 17:13 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны “Алтан-Овоо”-гийн 10 дугаар гудамжийн 45 тоотод иргэн Г-ийн байшин, автомашин, тавиулан шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.24-ний өдрийн 20:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн “Бортолгой”-н 34 дүгээр гудамжийн 09 тоотод иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.01.24-ний өдрийн 09:49 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 7 албан хаагч,  2 автомашинтайгаар;

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн 6 дугаар гудамжийн 9 тоотод иргэн А-ийн байшин шатаж байна  гэсэн   дуудлагыг 2017.01.24-ны өдрийн 21:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top