Хороодын Засаг дарга нар гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад суралцаж байна

buunduu.jpg

“Гамшгаас хамгаалах менежментийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн хорооны Засаг дарга нарын оролцоо” сэдэвт хорооодын Засаг дарга нарын сургалт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд болж байна.

DSC_2829

Тус сургалтыг Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах, менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” МОН/13/301 төсөл хамтран Нийслэлийн хороодын Засаг дарга нарт гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах удирдлагын хөгжлийн чиг хандлагыг тайлбарлан таниулах, хорооны түвшинд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүн амын сургалт зохион байгуулах, газар хөдлөлтийн аюулгүй байдлыг хангах, төлөвлөлтийг боловсруулах, иргэний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ур чадвар олгох зорилгоор зохион байгуулж байгаа юм.

DSC_2848Сургалтад Нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны Засаг дарга нар оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

DSC_2869DSC_2887 DSC_2881DSC_2853

 

scroll to top