Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал өнөөдөр тус газрын бүтцийн нэгжийн дарга нартай 2017 оны төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг байгууллаа.
Мөн энэ жилээс ОБЕГ-ын харьяа Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбар, Шатахууны нөөцийн салбар, “Объект №03” салбарын дарга нар ОБЕГ-ын даргатай үр дүнгийн гэрээг үзэглэхээр болжээ.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, нийт удирдлагуудад хандан, төрийн албаны тухай хууль тогтоомж, стандарт, ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, цэргийн сахилга, ёс зүй, хариуцлагыг албан хэмжээнд өндөржүүлж, онцгой байдлын албан хэмжээнд дэвшүүлсэн зорилтыг биелүүлэн ажиллахыг үүрэг болгоод ажлын амжилтыг хүслээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2017 онд “Гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын стандартыг боловсронгуй болгох, Гамшгаас урьдчилан сэргийлэх үйлажиллагаа, Улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх үндсэн зорилтуудыг дэвшүүлээд байна.