Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                           
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор,Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 23-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 13-18 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын талаар 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 4-нд Алтайн уулсаар, 5-нд зарим газраар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2.Объектын гал түймэр

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны “Булгачин” 14 дүгээр гудамжийн 7 тоотод иргэн С-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.01-ний өдрийн 07:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн С /16 настай, эрэгтэй/, иргэн Э /8 настай, эрэгтэй/, иргэн А /3 настай, эмэгтэй/ нар  өртөж түлэгдсэн байсныг НЯТТТ-д шилжүүлэн өгсөн. 

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 20 дугаар гудамжийн 24 тоотод иргэн Т-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.01-ний өдрийн 10:55 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны “Далан”-гийн 9 тоотод иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.01-ний өдрийн 14:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Орбит”-ын 35 дугаар гудамжны 610 тоотод  иргэн Т-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.01-ний өдрийн 15:46 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Од” баарны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.01-ний өдрийн 20:04 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны “Шар хад”-ны  9 дүгээр гудамжийн 183/2 тоотод  иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.01-ний өдрийн 20:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч,2 автомашинтайгаар;

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ноён хангай” ХХК-ийн мод боловсруулах үйлдвэрийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.02-ны өдрийн 05:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 8 албан хаагч,  2 автомашинтайгаар тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top