Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                                                 
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 11-16 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус хүйтэн, говийн бүс нутнийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с. 8-10 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи  6-7-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ.  6-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Эрэн хайх, аврах ажмллагаа

Цас, шаварт саатсан: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн “Номт” гэдэг газар /аймгийн төвөөс 10 км-т/ иргэн Л улсын дугаартай ”Соната” загварын автомашин 6 зорчигчтой цасанд суусан тухай дуудлагыг 2017.02.04-ний өдрийн 15:35 цагт хүлээн авч. Тус аймгийн Онцгой байдлын газрын  6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Л /45 настай, эрэгтэй/, О /40 настай, эмэгтэй/, У /20 настай,  эрэгтэй/, Г /14 настай, эмэгтэй/, С /20 настай, эмэгтэй/, Х /2 настай,эрэгтэй/ нарыг аварч автомашиныг цаснаас татан гаргасан.

 3. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: 

Сүхбаатар аймгийн Асгат сумын Өлзийт багийн “Өтгөтийн хөндий” гэдэг газар нутаглаж буй малчин Б, Э, С, Б нарын малд өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.02.03-ны өдрийн 17-348 дугаар хариугаар “Шүлхий” өвчин болох нь батлагдаж. Тус сумын Засаг даргын 2017.02.03-ны өдрийн А/14 дүгээр захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. Мөн аймгийн Засаг даргын 2017.02.03-ны өдрийн захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн.

 4.Объектын гал түймэр

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн 4 дүгээр гудамжийн 46 тоотод иргэн М байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.04-ний өдрийн 18:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн дэргэд иргэн Ц  улсын дугаартай ”Мазда” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.04-ний өдрийн 23:06 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянхангайн багийн 209 тоотод иргэн Э улсын дугаартай, “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.04-ны өдрийн 10:56 цагт /11:30 цагт/ тус тус хүлээн авсан.аймгийн Онцгой байдлын газрын Мандал суман дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top