Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Архангай, Төв аймгийн нутгаар бага зэрэг цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.                                                                           
Өнөөдөр:Ихэнх нутгаар үүлэрхэг, цас орж, цасан шуурга шуурна.Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говийн бүсийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 12-17 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг, оройдоо бага зэргийн цас орно, салхи зүүн өмнөөс 6-11 м/с, 9-11 градус хүйтэн байна. 

Төлөв байдал: 7-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 8-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүрч ширүүснэ.  Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 9-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Объектын гал түймэр

Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 3Зүүн наран”-гийн 3 дугаар гудамжийн 48 тоотод иргэн О-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.05-ны өдрийн 13:03 цагт хүлээн авч тус Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Эмнэлэг”-ийн 4 дүгээр гудамжийн 286 тоотод иргэн Б-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.05-ны өдрийн 15:07 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтайгаар;

Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, “Нүхтийн-Ам” орох автозам дээр иргэн Б-ийн эзэмшлийн “Daewoo Rezzo” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.05-ны өдрийн 19:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Их наран”-гийн 12 дугаар гудамжийн 19 тоотод иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.05-ны өдрийн  21:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, “Согоот”-ын 33 дугаар гудамжийн 416 тоотод иргэн Д-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.06-ны өдрийн 02:31 цагт хүлээн авч тус Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар;   

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийн “Эрдэнэзуу”-гийн 78 дугаар гудамжийн 1 тоотод иргэн Д-ийн амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.05-ны өдрийн 07:07 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн 5 албан хаагч, 1 автомашинтайгаар;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Салхит баг 4 дүгээр  гудамжийн 201Б тоотод иргэн Х-ийн “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.05-ны өдрийн 12:01 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж тус тус унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top