Нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, 57 дугаар уклон, иргэн Б-гийн уурхайд нуранги болж, уурхайн гүнд ажиллаж байсан дөрвөн иргэн дарагдчихлаа гэсэн дуудлага энэ сарын 07-ны өдрийн 14:25 цагт ирсэн байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 122 метр урт тунелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 настай, эрэгтэй/, Г /32 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, анхны тусламж үзүүлэн уурхайн удирдлагад хүлээлгэн өгсөн байна.