Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.                                                                                Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, баруун аймгуудын зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 17-22 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар цас, 16-нд зүүн аймгуудын  нутгийн зүүн хэсгээр, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи 15, 18-нд  ихэнх нутгаар, 16-нд говь талын нутгаар, 17-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор 14-16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 15-17-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч суларна.

2. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин:

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хонхор хайлаас” гэдэг газар иргэн Ц-н 1 үхэр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.02.13-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдож, тус сумын Засаг Даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм тогтоосон.

Дундговь аймгийн Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн “Хар толгой” гэдэг газар малчин А-н 31, “Уст ханан” гэдэг газар малчин Э-н 38 хонинд хонинд 2017.01.03-ны өдөр  халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 201701.06-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хүнхрээгийн бүрд” гэдэг газар малчин Б-н үхэрт халдварт өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч АМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2017.01.30-ны өдрийн 640 дүгээр хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Объектын гал түймрийн талаар:

Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн  Дампилын 14 дүгээр гудамжийн 10 тоотод гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.13-ны өдрийн 11:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 7 албан хаагч;

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт- Ухаа 1 хорооллын хажууд зам дээр автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.13-ны өдрийн 19:58 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч;

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинын амны 2 дугаар хэсгийн 69 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.13-ны өдрийн 21:17 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 албан хаагч;

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн тал багийн Хөгжлийн гудамжийн 210 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.14-ний өдрийн 03:39 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top