Аврагчид 21 хүний амь насыг авран хамгаалав

02-20-SHD-3-1.jpg

Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 1 дүгээр орцны жижүүрийн өрөө шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 14-ны өдөр 14:54 цагийн орчим тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн  ахлах дэслэгч Э.Энхбаяр захирагчтай гуравдугаар салааны аврагчид ажиллаж, гал түймрийн голомт, утаажилтын бүсээс 21 хүнийг гаргаж, амь насыг нь авран хамгаалсан байна.

Тус байрны жижүүрийн өрөөнд гал гарсны улмаас тухайн орцонд утаажилт үүсч, оршин суугчид угаартах нөхцөл байдал үүсээд байжээ.


 

scroll to top