Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Булган, Орхон аймгуудад цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төв, говь, зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 12-17 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр  2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 7-12 м/с. 6-8 градус хүйтэн байна.

Төлөв байдал:     2-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд зүүн аймгуудын нутгаар цас орно. Салхи 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь талын нутгаар 13-15 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 1, 2-нд Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна. 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Шар усны үер: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж дулааны худаг усаар дүүрч, 13 айлын ар талд үерийн далан нэвчэн, 12 айлын халаалт зогссон  гэсэн дуудлагыг 2017.02.26-ны өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгийн 15 иргэн, “Урсгал ус” ХХК-ийн 1 ажилтан, нийт 24 хүн,  3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж дулааны 3 худагт хуралдсан нийт 5 тонн ус соруулж, 15 м газар шороон далан байгуулан ажилласан.

Ус, цас, шаварт саатсан: Булган  аймгийн Хангал сумын Цулхар багийн “Өрөөлийн даваа”  гэдэг газар иргэн 61-71 ОРО улсын дугаартай “Спортеж”  загварын 8 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 17:05 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 50 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Э /40 настай, эрэгтэй/, Н /37 настай, эмэгтэй/, М /35 настай, эмэгтэй/, Г /42 настай, эрэгтэй/, Г /6 настай, эрэгтэй/, Э /5 настай, эмэгтэй/, У /9 настай, эрэгтэй/, Н /5 настай, эмэгтэй/ нарыг аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

Булган  аймгийн Бугат сумын Ханжаргалант багийн “Зоон даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 18 км-т/ 81-08 БУЛ улсын дугаартай “Субару Поростер” загварын автомашин, 85-25 ОРО улсын дугаартай “Соната” загварын автомашинууд цасанд суусан тухай дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 20:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн А /32 настай, эрэгтэй/, М /41 настай, эмэгтэй/, Э /50 настай, эмэгтэй/, Э /60 настай, эрэгтэй/, Д /57 настай, эмэгтэй/ нарыг аварч, автомашинуудыг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн “Шивэртийн ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 25 км-т/ 96-23 ЗАА улсын дугаартай “Бонго” загварын 1 зорчигчтой автомашинтай цасанд суусан тухай дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 23:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн О /41 настай, эрэгтэй/ аварч, автомашиныг цаснаас татан гаргаж аюулгүй болгосон.

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хар хошуу” гэдэг газар /сумын төвөөс 21 км-т/ 59-69 УНӨ улсын дугаартай “Харьер” загварын 11 зорчигчтой автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.02.28-ны өдрийн 04:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Т /26 настай, эрэгтэй/, А /27 настай, эрэгтэй/, Г /40 настай, эрэгтэй/, Э /13 настай, эрэгтэй/, Г /13 настай, эрэгтэй/, Ч /5 настай, эрэгтэй/, О /21 настай, эмэгтэй/, Э /49 настай, эмэгтэй/  С /37 настай, эмэгтэй/  Н /24  настай, эмэгтэй/ Г /6 настай, эмэгтэй/ аварч, автомашиныг цаснаас татан гаргаж, аюулгүй болгосон.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд нүхэнд морь унасан байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 09:05 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, морийг татан гаргаж аюулгүй болгосон.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороонд 10 давхраас хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 22:13 цагт хүлээн авч нийслэлийн аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Б /28 настай, эрэгтэй/ аварч, тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Бор бургас багийн “Хэмээлэг” гэдэг газар Ховд голд /сумын төвөөс баруун зүгт 45 км-т/ А /8 настай, эмэгтэй/ Ховд голын мөс цөмөрч усанд живсэн тухай дуудлагыг 2017.02.22-ны өдрийн 19:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, орон нутгийн 8 иргэн, нийт 16 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 2017.02.27-ны өдрийн байдлаар нийт 83 метр газарт 32 цооног гаргаж, “SNU” загварын усны камер ашиглаж эрлийн ажиллагааг явуулсан. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

3.Аюулт үзэгдлийн талаар:

Газар хөдлөлт: Булган аймгийн Тэшиг сумын Харгал багийн “Энтийн зах” гэдэг газар /сумын төвөөс зүүн  өмнөд зүгт 40 км-т/ ХӨ-49070/, ЗУ-103009/ 2017.02.27-ны өдрийн 15:51 цагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 2017.02.27-ны өдрийн 16:11 цагт ООГХ-гээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын ИТХ-ын дарга Т.Эрдэнэбаатараас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 09:18 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 10 албан хаагч, 3 автомашинтай, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 12:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 14:27 цагт хүлээн авч тус дүүргийн онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 албан хаагч, 2 автомашинтай;

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн Сэртэн гудамжны  автозамын зорчих хэсэгт иргэн З-гийн 19-30 ДАХ улсын дугаартай “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 07:29 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  сумын Ганзам багт орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 11:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн  7 албан хаагч, 1 автомашинтай;

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр багт орон сууц шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 12:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн  7 албан хаагч, 1 автомашинтай;

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Хогийн толгой”  гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 27 км-т/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.02.28-ны өдрийн 03:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн  6 албан хаагч, 2 автомашинтай тус тус ажиллаж унтраасан.

5.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осолСэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн “Сөрт” гэдэг газар 11-47 УНН улсын дугаартай “Прусс 20” загварын суудлын машин осолдсон тухай дуудлагыг 2017.02.27-ны өдрийн 17:43 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашиныг босгож аюулгүй болгосон.

 

                                                  ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top