Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 8-13 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 7-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд нутийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 7, 10-нд говь тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 10-нд  нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар: 

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Улаан-Овоо” гэдэг газар малчин Ж-гийн 12 хонь, мөн багийн “Цагаан дэл” гэдэг газар малчин Г-гийн 66 хонь 2017.02.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.01-ний өдрийн 17-500, 17-501 хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.05-ны өдрийн 07:08 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн “Илч” хороололд айл шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.05-ны өдрийн 12:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан. 

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top