Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи их төлөв баруун хойноос 5-10 м/с, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус,  Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз,  Халх голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн,  говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруун хойноос 7-12 м/с, 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал:   6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 6-нд говь тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 10-15 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар дулаарна.

2.Эрэн хайх, аврах ажиллагааны талаар:

Ус, цас, шаварт саатсан: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн “Баянбулагын-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 25 км-т / 77-35 УБО улсын дугаартай 3 зорчигчтой микро автобус цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.04-ний өдрийн 03:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.03.04-ний өдрийн 05:25 цагт автомашиныг цаснаас татан гаргасан.

Хөвсгөл аймгийн Хатгал сумын Алаг цар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ноосны үйлдвэрийн дэргэд  /сумын төвд/ 45-29 ХӨВ улсын дугаартай 2 зорчигчтой суудлын автомашин Хөвсгөл нуурын мөсөн дээр зорчиж яваад мөс цөмөрсөн тухай дуудлагыг 2017.03.03-ны өдрийн 16:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.03.03-ны өдрийн 22:00 цагт уснаас татан гаргасан.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн  “Зүрхийн хоолой” гэдэг газар /аймгийн төвөөс 90 км-т/, 99-82 УБҮ улсын дугаартай 9 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 2017.03.04-ний өдрийн 08:20 цагт  хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 3 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2017.03.04-ний өдрийн 11:49 цагт цаснаас татан гаргасан.

3.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар:

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Улаан-Овоо” гэдэг газар малчин Ж-гийн 12 хонь, мөн багийн “Цагаан дэл” гэдэг газар малчин Г-гийн 66 хонь 2017.02.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.01-ний өдрийн 17-500, 17-501 хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдсон.

4.Объектын гал түймэр:

Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.04-ний өдрийн 16:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.04-ний өдрийн 16:33 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.04-ний өдрийн 20:01 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр;

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ДЦС-4 ТӨХК-ийн зүүн урд талд авто замын зорчих хэсэгт иргэн Э-гийн 63-56 УНВ улсын дугааартай том оврын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.05-ны өдрийн 06:27 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр тус тус ажиллаж унтраасан. 

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top