Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаарын талаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь,Өвөрхангай аймгуудын нутгаар цас орсон.

Өнөөдөр: Төв, говь, зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. төв болон говийн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 градус, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн,  Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 3-5 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 10-нд говь тал, хээрийн нутгаар 12-14 м/с хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 8-13 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын  нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн байна. 11-нд ихэнх нутгаар  бага зэрэг  хүйтэрнэ.

2.Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний талаар: 

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Бумбат багийн “Улаан-Овоо” гэдэг газар малчин Ж-гийн 12 хонь, мөн багийн “Цагаан дэл” гэдэг газар малчин Г-гийн 66 хонь 2017.02.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.03.01-ний өдрийн 17-500, 17-501 хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Төв аймгийн Баянцагаан сумын Түрүү багийн “Бялзмар” гэдэг газар малчин Н-ийн 10 хонинд 2017.02.25-ны өдөр малын гоц халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 03.04-ний өдрийн 17-512 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3.Объектын гал түймэр:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.07-ны өдрийн 05:28 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 автомашинтай;

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баян-Цагаан багийн ДЦС-ийн  байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2017.03.06-ний өдрийн 16:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 56 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай тус тус ажиллаж унтраасан. 

                                           

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

scroll to top