Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян тэргүүтэй ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт эмэгтэй албан хаагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нийт эмэгтэй албан хаагчиддаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэж эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.